Benutzer:Shi Annan/Erdenebüren
Эрдэнэбүрэн нь Ховд аймгийн сум юм.
Засаг захиргааны 5 багт (Шураг, Намарзан, Хонгио, Баянгол, Хар-Ус) хуваагдана.
Түүх
[Bearbeiten | Quelltext bearbeiten]14-р зууны эхээр Эсэн хааны ач хамаг тайш цорос аймгийн доторх өөрийн албатыг таслан авч өөлд хэмээн нэрийджээ эл үеэс өөлд гэх болж ууган хөвүүн Борнагаль цоросоос өөрийн албатыг таслан Дөрвөд хэмээн нэрийджээ. өөлдүүд нь дөрвөн ойрадын нэгэн томоохон аймаг бөгөөд ойрадын бусад ойрадуудын хамт зүүнгарын хаант улсыг байгуулахад идэвхлэн оролцож галдан бошигт хааны манжийн эсрэг тэмцэлд мөн идэвхийлэн оролцжээ.
Цорос хэмээх нэр “цорго” хэмээх үгээс гаралтай гэж үздэг. Цорос овгийг Улиндай бадан тайш гэгчээс үүссэн гэдэг домог буй. XV зууны эхэн үеэс Дөрвөн Ойрадын дотор Цорос овгийн ноёдын эрх нөлөө ихссэнээр тэдний захирч байсан аймгийг Цорос хэмээн нэрлэх болсон бололтой. Дөрвөн Ойрадын холбоог гурвантаа байгуулагдсан гэж үздэг бөгөөд Цорос аймаг гурвууланд нь оролцож байжээ. Цорос аймаг XVI зууны үеэс Или мөрний хөндийд нутаглажээ. 1671 онд Цоросын Галдан бошгот хаан Зүүнгарын хаант улсыг байгуулав. Зүүнгарын хаант улс гэж нэрлэгдсэн учир нь, XVII зууны үед ойрадууд баруун, зүүн 2 гарт хуваагдаж байсны зүүн гарт нь багтаж явсан Цоросын ноёд хүчирхэгжин, бусдыгаа өөрийн эрхшээлд оруулаад, өөрсдийн багтсан гарын (зүүн гарын) нэрээр хаант улсаа нэрлэсэнд оршино. Цорос овгийн ноёд зөвхөн Цорос төдийгүй Дөрвөд, Баяд аймгийг захирч байв. Тиймээс Манжийн эрхшээлийн үеийн Дөрвөдийн 2 чуулганы ноёд тайж нар, бас Сайн ноён аймагт хавсаргасан Өөлдийн 2 хошуу, түүнчлэн Хөх нуурын Цоросын 2 хошууны ноёд тайж нар Цорос овогтой байжээ Дөрвөн Ойрадыг бүрдүүлэгч нэгэн аймаг бөгөөд Монгол улс, БНХАУ-д бөөнөөр оршин суудаг монгол угсаатны бүлэг. Ойрадын түүхэн сурвалжийг үндсэлбэл Эсэн хааны ач Хамаг тайш XV зууны 80-аад оны сүүлчээр Цоросын дотроос албат таслан аваад, түүнийгээ Өөлд гэжээ.
Ийнхүү өөлдүүд ойрадын нэг аймаг болж түүхийн тавцан дээр гарч иржээ. Гэвч Ойрадын ноёдын эрх мэдэл, харьяат ардаа булаацалдсан тэмцэл даамжран 1490-ээд оны дундуур Өөлд, Цорос хоёр хоорондоо дайтжээ. Тэдний дотоодын зөрчлийг Турфаны уйгурууд далимдуулан XVI зууны босгон дээр Өөлдийг дайлсан бололтой. Тэдгээр өөлдүүдийн ихэнх нь баруун тийш нүүдэллэн холджээ. Өөлд нь Дөрвөн Ойрадын доторх том аймаг учир нийт Ойрадыг “Өөлд” хэмээн нэрлэх явдал байв. Галдан бошогтын тэмцэл дарагдсаны дараа, манжууд түүний жанжин Равдан, Данжила нарыг дагуулж 3 хошуу зохион байгуулж, Халхын нутагт суулгажээ. 1730-аад оны үед тэднийг түр зуур Халх голын орчим нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Зүүнгарын хаант улсыг байлдан эзэлсний дараа Манж нар Өөлдийн гурван хошууг Халхын нутагт буцаан нүүлгэж, 1761 онд Сайн ноён аймагт хавсарган захируулжээ. Равдангийн хоёрдугаар хөвгүүн Сэвдэнванбуугийн угсааныхны захирсан хошууг Манжийн эрхшээлийн үед Өөлдийн өмнөд хошуу, Олноо өргөгдсөн Монгол улсын үед Бишрэлт засгийн хошуу хэмээн нэрлэж байсан агаад одоогийн Архангай аймгийн Өлзийт сум бүхэлдээ, Өгийнуур сумын зарим хэсэг нь энэхүү хошуунд багтаж байв. Харин Данжилагийн үр хойчсын захирсан хошууг Манжийн эрхшээлийн үед Өөлд бэйсийн хошуу, Олноо өргөгдсөн Монгол улсын үед Сүжигт засгийн хошуу хэмээн нэрлэдэг байжээ. Одоогийн Архангай аймгийн Хотонт сумын зарим хэсэг нь энэхүү хошуунд багтаж байв. Түүнчлэн Равдангийн ахмад хөвгүүн жүн ван Цэрэнванбуугийн харьяат 1 хошуу байсан агаад 1728 онд Цэрэнванбуу нас барсанд түүний дүү Сэвдэнванбуу Цэрэнванбуугийн хөвгүүн Дамбийг түүний төрсөн хүүхэд бус хэмээн дарагдуулаад өөрөө ахынхаа хэргэмийг залгамжилжээ. Тиймээс 2 хошууг нэгтгэж, Сэвдэнванбууд захируулжээ. Хожим хэргийн үнэн учир олдож, Дамбийгийн хошууг дахин байгуулжээ. Гэвч 1763 онд Дамбий Пунцагийг хилсээр гүтгэж мэдүүлсэн тул Дамбийг хэргэм зэргээс нь ховхолж, Бээжинд хорионд суулгаад, түүний харьяат нарыг Ховдод нүүлгэн суулгажээ. Ийнхүү Ховдын Өөлд хошуу байгуулагджээ. Уг хошуунд угсаа залгамжлах ноён тавьсангүй, харин бүгдийн дарга томилон тэднийг захируулжээ. Энэ хошууны нутаг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум юм. Эдгээрээс гадна Манжийн эрхшээлийн үед Хөлөнбуйрт өөлдийн 1 хошуу байсан нь мөн л Галдан бошогтын албат байсан ажээ. Түүнчлэн Зүүнгар улсыг мөхөөсний дараа тэдний үлдэгдлийг манж нар Хармөрөн мужид нүүлгэн аваачиж, Өөлд хошуу байгуулжээ. Тус хошуу зөвхөн өөлд бус, Ойрадын олон овог аймгийн хүмүүсээс бүрэлдсэн хэдий ч Хармөрний Өөлд хошуу хэмээн нэрлэгдэх болжээ. 1764 онд Дамбай хэргийн учир засаг тушаалаа ховхлуулж хорионд суух болсон тул түүний харьяат ардаар бүгдийн даргын хошуу зохиож Ховдод нүүлгэн Ховдын сайдад захируулав. 10 отог урианхай нараар мөн бүгдийн даргын хошуу зохиож Улиастайн жанжинд захируулсан нь Тагна урианхайн Даагийн хошуу (ОХУ-ын Тува улсын Хэмчигийн хошуу) болжээ. Тус хошууны нутаг нь зүүн, зүүн өмнө талаараа Ховдын тарианы газар, баруун, баруун өмнө талаараа Алтайн урианхайн Саруул засгийн хошуу, зүүн хойт зүүн талаараа Ховд голоор савлан Мянгад хошуутай зах нийлж байв. 1912 онд Монгол улсдаа дагаар орсонд Жавзандамба хутагт Богд хаанаас тус хошууны бүгдийн дарга Ламжавт үе улиран Үйзэн засаг цол, улсад туслагч гүнгийн хэргэм хүртээж тус хошууг засаг хошуу болгон шинээр зохион байгуулсан Дөрвөдийн Үнэн зоригт хан аймагт хавсаргажээ. 1925 оны засаг захиргааны шинэчлэлээр Чандмань уулын аймгийн Цамбагарав уулын хошуу хэмээн өөрчилж, Мөнхнамаржин, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан гэх 3 сумтай болгов. 1927 онд Наранхайрхан уулын хошуутай нэгтгэж Цамбагарав, Эрдэнэбүрэн гэх хоёр сумтай явжээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууны хуучин нутаг нь одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт багтан оржээ
Улсын бага хурлын 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар тогтоолоор байгуулагджээ.
Газарзүй
[Bearbeiten | Quelltext bearbeiten]Сумын төв нь аймгийн төвөөс 75 км, нийслэлээс 1552 км-т оршдог ба 268,5 мянган га нутагтай, үүнээс 2431 га тариалангийн, 273 га хадлангийн талбайтай, газарзүйн байрлалын хувьд Их нууруудын хотгорын мужид хамрагддаг далайн түвшингээс 1182-4208 метрт өргөгдсөн өндөр уулс, говь тал хосолсон нутагтай.
Гол горхи
[Bearbeiten | Quelltext bearbeiten]Цамбагарав уулын баруун хэсгээс эх авсан Хонгор өлөнгийн гол, Сухайт хайрханаас эх авсан Баруун гол хоёр нийлж Хонгион гол болж 90 гаруй км урсдаг. Урт булгийн Хүрэнгийн ар гол, Асгат, Салбангийн эхнээс эх авсан Шурагийн гол 110 км үргэлжилнэ.
Ховд гол нь Шижигтийн хавцалаас бор модны арлын адаг Гахайтын бэлчир хүртэл сумын зүүн хил дагуу 60-аад км үргэлжилдэг.
Ашигт малтмал
[Bearbeiten | Quelltext bearbeiten]Боржин чулуу, чулуун нүүрс, гантиг, гялтагануур, шохойн чулуу, баргилт, болор, жонш, алт, хаш, оюу, төмрийн хүдэр, зэс молбиден, өнгө бүрийн шороон будаг зэрэг ашигт малтмал бий.
Амьтны аймаг
[Bearbeiten | Quelltext bearbeiten]Аргаль, янгир, ирвэс, шилүүс, үнэг, чоно, хярс, мануул, хүрэн үен, алтайн хар тарвага, суусар, туулай зэрэг ан амьтан элбэгтэй. Ховд голын дагуу хун, галуу, нугас, дэглий зэрэг усны шувууд ирж зусдаг ба өндөр уулсаар ёл, тас, бүргэд, харцага, шонхор, хойлог, ахууна, хон хэрээ, ятуу, улаан хошуут элбэг бол говь талаар тоодог, хэрээ, элээ, шаазгай, хулан жороо, болжмор, тагтаа, ойд алтан гургуул, хөхөө, тоншуул, шар шувуу зэрэг олон төрлийн шувуудтай. Ховд голын сав дагуу зэрлэг гахай, минж, заарт хархтай. Сүүлийн жилүүдэд буга нүүдэллэн ирж нутагшиж байна.
Ургамлын аймаг
[Bearbeiten | Quelltext bearbeiten]Улиас, бургас, хар мод, хус, харгана зэрэг модлог ургамлаас гадна 150 гаруй төрлийн бэлчээрийн ургамал, 100 гаруй төрлийн эмийн ургамал элбэг ургана.
Түүхэн дурсгалт газрууд
[Bearbeiten | Quelltext bearbeiten]Цамбагарав уулын өвөрт зостын хаданд Нирун улсын үеийн цорын ганц дурсгал, хуягласан морьт цэргийг урласан хадны зураг, Хонгион булан хөшөө, Хөх сайрын ам, Ацын арын хүн дүрст хөшөөнүүд, Ховд голын өндөр довоос Бээжин хүртэл үргэлжилдэг домогт Сартагтайн суваг, булш, хиргисүүр зэрэг түүх соёлын дурсгалт зүйл их бий.
Хүн ам зүй
[Bearbeiten | Quelltext bearbeiten]645 өрх, 3375 хүн амтай. Хүн амын 89% нь өөлдүүд, 11% нь Казак, Мянгад болон бусад ястнаас бүрддэг.
Алдартай хүмүүс
[Bearbeiten | Quelltext bearbeiten]- А.Загдсүрэн - МУ-ын Ардын жүжигчин
- Ж.Чулуун - МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч
- Р.Батнасан - МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат нисгэгч
- З. Цагаанхичиг - МУ-ын Гавьяат багш
- Д.Баянцагаан - МУ-ын Гавьяат барилгачин
- Д.Баяндалай - МУ-ын Гавьяат багш, доктор профессор, зохиолч, яруу найрагч
- Ц.Ширчинжав - МУ-ын Гавьяат агрономич
- П.Бат-Очир - МУ-ын зүтгэлтэн, Дундговь аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
- Налгарын Эрдэнэцогт - МУ-ын Гавьяат багш, төрийн шагналт эрдэмтэн доктор
- Чанагийн Арслан - БНМАУ-ын хошой Аварга малчин
- Чанагийн Цэдэндамба - МУ-ын Аварга малчин
- Намсрайн Дамба - МУ-ын Гавьяат эдийн засагч, Ховд аймгийн засаг дарга
- Лувсаншаравын Баттулга - МУ-ын Гавьяат малчин
- Б.Нямдорж - Түүхийн ухааны доктор, профессор
- Л.Нямсүрэн - Түүхийн ухааны доктор профессор
- Чимэдцэрэнгийн Цэвэгжав - Техникийн ухааны доктор, МУ-н зөвлөх инженер
- Ц.Энхжаргал - МУ-ын Гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт
- Б.Шоовдор - Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт
- Д.Машлай - СГЗ, тэргүүний геологич, дуучин
- Л.Ганхуяг - МУУГЗ Төрийн шагналт уран барималч
- Т.Амартүвшин - МУ-ын харцага
- Ц.Лхагвасүрэн - МУ-ын өсөх идэр начин
- Түвдэнжамбын Бат-Эрдэнэ - МУ-ын начин
- Б.Баябазар - Бригадын генерал
- Д.Цэрэндагва - Анагаах ухааны доктор профессор
- Л.Оюунчимэг - Эстрадын нэрт дуучин, СТА, "Баянмонгол" чуулгын дуучин
- Лувсаншаравын Норолхоосүрэн - МУ-ын Гавьяат багш
- С.Баттулга - Хэл бичгийн ухааны Доктор профессор, Өөлд судлаач
- Х.Баатар - Монголын нэрт хөгжмийн зохиолч
{{Хөтлөгч мөр Ховдын сумууд}} [[Ангилал:Монголын сум]] [[Ангилал:Ховд аймгийн сум]] [[Ангилал:Эрдэнэбүрэн сум]]