Benutzer:Shi Annan/Tserendulamyn Sewdschid

aus Wikipedia, der freien Enzyklopädie
Zur Navigation springen Zur Suche springen
Dieser Artikel (Tserendulamyn Sewdschid) ist im Entstehen begriffen und noch nicht Bestandteil der freien Enzyklopädie Wikipedia.
Wenn du dies liest:
  • Der Text kann teilweise in einer Fremdsprache verfasst, unvollständig sein oder noch ungeprüfte Aussagen enthalten.
  • Wenn du Fragen zum Thema hast, nimm am besten Kontakt mit dem Autor Shi Annan auf.
Wenn du diesen Artikel überarbeitest:
  • Bitte denke daran, die Angaben im Artikel durch geeignete Quellen zu belegen und zu prüfen, ob er auch anderweitig den Richtlinien der Wikipedia entspricht (siehe Wikipedia:Artikel).
  • Nach erfolgter Übersetzung kannst du diese Vorlage entfernen und den Artikel in den Artikelnamensraum verschieben. Die entstehende Weiterleitung kannst du schnelllöschen lassen.
  • Importe inaktiver Accounts, die länger als drei Monate völlig unbearbeitet sind, werden gelöscht.
Vorlage:Importartikel/Wartung-2024-11

Vorlage:Infobox person Цэрэндуламын Сэвжид (1916 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн- 1984 оны 7-р сарын 23-нд нас барсан) БНМАУ-ын Ардын Жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглээч.

Бага насандаа Дорноговь аймгийн Толийн хийдэд шавилан сууж, хийдийн цамын хоёр азарын нэгэнд гарч цамнадаг байжээ.

1936-1939 онд аймгийн клубт галчаар ажиллаж байхдаа сайн дурын уран сайханд татагдан, ганц нэг ший жүжгийн туслах дүрд тоглохын зэрэгцээ улаан гэрийн ухуулгаар явах болсон байна.

1939 онд цэрэгт татагдан хотод ирээд цэргийн театрт шалгуулан жүжигчин болжээ. Энд гуулин хөгжим тоглож, мөн “Харц Дамдин, хатан Долгор”, “Өргөмөл Сувд” зэрэг жүжигт тоглож, 1941 онд цэргийн дуу бүжгийн чуулга зохион байгуулагдахад бүжигчин болжээ. Хамгийн түрүүнд “Гопак”, орос бүжиг сурч байсан гэдэг. 1946 онд улсын хөгжимт драмын театрт томилогдон ирж, бүжиг ангийн даргаар ажилласан нь түүний уран бүтээлийн их замыг нээжээ.

Ажилласан байдал

[Bearbeiten | Quelltext bearbeiten]
1936-1939 онд Дорноговь аймгийн клубт жүжигчин,
1939-1946 онд цэргийн театр, ансамблийн бүжигчин,
1946-1959 онд Улсын төв театрт, Ховд, Баян-Өлгий аймгийн театрт бүжигчин, бүжгийн багш,
1959 оноос хойш нас бартлаа УАДБЧ-д /Одоогийн Үндэсний Урлагийн Их театрт/ бүжиг дэглэгчээр ажилласан.

Бүтээлүүд

[Bearbeiten | Quelltext bearbeiten]

Үндэсний бүжгийн урлагийг хөгжүүлэх хэрэгт 50 шахам жилийн хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж “Мандухай цэцэн хатан”, “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой” зэрэг 10 гаруй дуурь, хөгжимт драмын жүжгийн бүжиг, “Партизан”, “Хүүхэлдэй”, “Адуучин”, “Хатад”, “Хөдөө нутгийн залуус”, “Эрдэнэт”, “Ээрүүлт” зэрэг 200 шахам бүжиг дэглэж, төв, орон нутгийн театр, чуулга, соёлын ордны урын санг баяжуулжээ. “Гөөлөө”, “Саальчин”, “Агсал-цацал” ялангуяа "Жалам хар" бүжиг нь ДЗО-ны их наадмын шагнал хүртсэн байна.

Ц.Сэвжидийн уран бүтээлийн бас нэг гайхамшиг бол дуут бүжгээр дэглэлтээ зонхилж бүтээдэг онцлогтой. Халх Монголын эртний уламжлалт хэв шинжээс үүдэн гарсан ардын аман аялгуут бүжгийг сэргээн шинжин жишиж өөрийн уран бүтээлдээ шинэлэг дэг зохиомжоор урлан дэглэдэг ухааныг нь гайхмаар. Түүний бүжгийн сэдэв бүр нь ямар нэг ул үндэстэй, баримтлах язгуур суурьтай, түүхэн улбаа, амьдралын амьд дүр бүхэн шингэсэн байдаг.

Гавьяа шагнал, дурсгал

[Bearbeiten | Quelltext bearbeiten]

“Монгол бүжгийн чуулга”, “Ээрүүлт”, “Халх бүжиг”-ээрээ төрийн шагнал хүртжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Ц.Сэвжид нь 1961 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор, 1975 онд Төрийн шагналаар, 1980 онд Ардын жүжигчин цолоор шагнагдсан юм.

1996 онд УАДБЧ-ын бүжиг ангийг Ц.Сэвжидийн нэрэмжит болгосон бөгөөд 2008 онд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Дорноговь аймгийн Хүүхдийн ордныг түүний нэрэмжит болгосон байна.

Хүү С.Сүхбаатар нь Төрийн шагналт, бүжиг дэглэгч.

{{DEFAULTSORT:Сэвжид, Цэрэндуламын}} [[Ангилал:Ардын Жүжигчин (Монгол)]] [[Ангилал:Гавьяат Жүжигчин (Монгол)]] [[Ангилал:Монгол Улсын Төрийн шагналтан]] [[Ангилал:XX зууны манлай]] [[Ангилал:Монголчууд]] [[Ангилал:1916 онд төрсөн]] [[Ангилал:1984 онд өнгөрсөн]]